Samsung Tab Active Pro - Manual de uso - Página 131
Tableta Samsung Tab Active Pro - Manual de uso, léela gratuitamente en línea en formato PDF. Esperamos que esto te ayude a resolver cualquier duda que puedas tener. Si tienes más preguntas, contáctanos a través del formulario de contacto.
Монгол
407
Чихэвч ашиглаж байхдаа сонсгол болон чихээ хамгаал.
•
Чанга дуунд хэт их өртвөл сонсгол гэмтдэг.
•
Алхаж байхдаа чанга дуу сонсох нь таны анхаарлыг сарниулж, осол гарахад
хүргэж болно.
•
Чихэвчийг аудио оролтын үүрэнд холбохоос өмнө дууг үргэлж намсгаж бай,
мөн яриа эсвэл хөгжим сонсоход хангалттай хэмжээнд л дууг чангалж бай.
•
Хуурай орчинд чихэвч дотор цахилгаанжилт үүсч болдог. Чихэвчийг хуурай орчинд ашиглахаас
зайлсхий, эсвэл чихэвчийг гар утсанд холбохоос өмнө металл эд зүйлд хүргэж цахилгаанжилтыг
арилга.
•
Жолоо барьж байх эсвэл дугуй унаж байхдаа чихэвч бүү ашигла. Ингэсэн тохиолдолд таны
анхаарал сарниж, осол гарахад хүргэж болзошгүй эсвэл таны оршин суугаа газарт хөдөлгөөнд
оролцох үед чихэвч зүүх нь хууль бус байдаг байж болно.
Алхаж байх эсвэл хөдөлж байх үедээ төхөөрөмж ашиглахдаа анхаарал болгоомжтой бай.
•
Өөрийгөө болон бусдыг бэртээхгүйн тулд эргэн тойрондоо анхаарал хандуул.
•
Чихэвчний кабель гарт эсвэл ойр байгаа ямар нэг зүйлтэй орооцолдоогүй гэдгийг нягтал.
Төхөөрөмжийг будаж эсвэл наалддаг цаас нааж болохгүй.
•
Будаг, наалддаг цаас нь хөдлөх эд ангиудад саад учруулж, улмаар зөв ажиллагааг алдагдуулна.
•
Хэрэв та төхөөрөмжний будаг эсвэл металл эд ангиудад харшилтай бол загатнах, тууралт үүсэх,
арьс хөөх зэрэг шинж тэмдэг илэрч магадгүй. Ийм шинж тэмдэг илэрвэл гар утсыг ашиглахаа
зогсоогоод эмчид үзүүлнэ үү.
Төхөөрөмж болон хэрэгсэлүүдийг болгоомжтой суурилуул.
•
Таны машинд суурилуулсан хөдөлгөөнт төхөөрөмж болон холбогдох хэрэгсэлүүдийг сайтар
бэхэлж өгсөн эсэхийг нягтал.
•
Төхөөрөмж болон нэмэлт хэрэгслийг аюулгүйн дэр дэлгэгддэг хэсэгт эсвэл түүний ойр орчимд
байрлуулахаас зайлсхий. Буруу суурилуулсан утасгүй төхөөрөмж нь аюулгүйн дэр огцом
дэлгэгдэхэд ноцтой гэмтэл учруулж болно.
Гар утсыг газар унагаж эсвэл цохиж болохгүй.
•
Таны төхөөрөмж гэмтэж эсвэл алдаатай ажилладаг болж магадгүй.
•
Хэрэв тахийсан эсвэл хэлбэрээ алдсан байвал таны төхөөрөмж гэмтсэн эсвэл эд анги нь буруу
ажилладаг болсон байж магадгүй.
Зай болон цэнэглэгчийн эдэлгээний хугацааг аль болох удаан байлга.
•
Зайг удаан хугацаагаар хэрэглэхгүй бол, доголдож болзошгүй.
•
Гар утсыг ашиглахгүй байвал тодорхой хугацааны дараа цэнэггүй болох тул ашиглахаас өмнө
дахин цэнэглэх ёстой.
•
Ашиглаагүй үед цэнэглэгчийг тэжээлийн эх үүсвэрээс салгаж бай.
•
Зайг зөвхөн зориулалтын дагуу ашигла.
"Cargando la instrucción" significa que debes esperar hasta que el archivo se cargue y puedas leerlo en línea. Algunas instrucciones son muy grandes y el tiempo de carga depende de la velocidad de tu conexión a Internet.